top of page
Writer's pictureЦ. Сараа

АНУ-ын Иргэншлийн Шалгалтанд 2008 оны тестийн хувилбарыг сэргээн хэрэглэхээр боллоо

Updated: Mar 17, 2021


2021 оны 3-р сарын 1-нээс эхлэн Иргэншлийн Шалгалтанд 2008 оны тестийн хувилбар ашиглахыг АНУ-ын Иргэншил, Цагаачлалын Албанаас 2021 оны 2-р сарын 22-ны өдөр албан ёсоор мэдэгдэв.



Тус алба өнгөрсөн 2020 оны 12-р сарын 1-нээс 128 асуулт бүхий шинэ хувилбарыг хэрэгжүүлж эхэлсэн боловч эл хувилбар нь иргэншлийн процесст сөргөөр нөлөөлөх магадлалтай хэмээн үзсэн байна. Байдены Засаглал Цагаачлалын Хуульд оруулах "их засвар"-ын хүрээнд, шаардлага хангасан хүн бүрд тэгш боломжийг хангах үүднээс 2008 оны хувилбарыг ийнхүү сэргээж байгаа аж. Олон жилийн цаг, хөдөлмөр шингэсэн 100 асуулт бүхий уг тэстийг боловсруулахад 150 гаруй байгууллагын хэлний мэргэжилтэн, түүхч, багш нар оролцжээ.


Ийнхүү хуучин хувилбарыг хэрэгжүүлж эхлэх шилжилтийн хугацаа нь 2021 оны 4-р сарын 19-ний өдөр дуусна. Өөрөөр хэлбэл, та 2020 оны 12-р сарын 1 болон түүнээс өмнө Иргэншлийн Шалгалт өгөх өргөдлөө илгээсэн бол 2020 эсвэл 2008 оны аль нэг хувилбарыг сонгох боломжтой. Харин 2021 оны 3-р сарын 1 болон түүнээс хойш өргөдлөө илгээсэн бол, зөвхөн 2008 оны тэстийн хувилбарыг ашиглахыг зөвлөжээ.


Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосноос уншина уу.

Эх сурвалж:

https://www.uscis.gov/news/news-releases/uscis-reverts-to-the-2008-version-of-the-naturalization-civics-test

1,041 views0 comments

Commenti


bottom of page