top of page
Writer's pictureЦ. Сараа

АНУ-ын шуудангийн албаны зарим үнэгүй үйлчилгээ



Та Зул Сарын амралтаар аялалд гарахаар бэлтгэж байна уу?


Аялалаар явах хугацаанд хүлээж буй чухал бичиг баримт, захидал ирчих вий; хэн нэгнээс илгээсэн Зул Сарын баярын бэлэг, мэндчилгээ, мөнгөний картыг хулгайд алдах вий гэж санаа зовж байна уу? Хэнээр шуудангаа өдөр бүр шалгуулах вэ хэмээн бодон суугаа л байх... Тэгвэл энэ талаар та огтхон ч санаа зоволтгүй.


Орон нутгийн шуудангийн салбар таны захидал, илгээмжийг 30 хүртэл хоногийн хугацаанд түр хадгалдаг бөгөөд энэ үйлчилгээнд та мөнгө төлөх шаардлагагүй. Та доорх линкээр орж "Түр хадгалуулах" (Hold Mail) үйлчилгээнд бүртгүүлэхэд л хангалттай, эсвэл шуудан руу биеэр очиж 8076 Маягтыг бөглөж болно.

Шуудангийн Албаны өөр нэгэн шинэхэн үйлчилгээг таньд санал болгоё. Та гэрээсээ хол байх хугацаанд ч юмуу эсвэл зүгээр л хүлээж буй бичиг баримт тань өнөө маргаашгүй ирэх эсэхийг мэдэхийг хүсвэл "Урьдчилсан мэдээлэл" (Informed Delivery) үйлчилгээг үнэгүй захиалснаар удахгүй хүргэгдэх захидал, илгээмжнүүдийнхээ сканердсан дүрсийг утаснаасаа эсвэл компьютерээсээ харах боломжтой. Энэ үйлчилгээ нь мөн үнэгүй бөгөөд доорх линк рүү орж бүртгүүлээрэй.

18 views0 comments

Comments


bottom of page