top of page
Writer's pictureЦ. Сараа

Cанта Өвөө рүү Бичсэн Хүүхдүүдийн Захиа Хаашаа Явдаг вэ?

2019 оны 12-р сарын 19

АНУ-ын Шуудангийн Алба 100 гаруй жилийн өмнөөс Зул сарын баяраар Санта өвөөд бичсэн хүүхдүүдийн захидлуудыг хүлээн авч эхэлжээ. Анх 1912 онд Шуудангийн ерөнхий эрхлэгч Франк Хичкок (Frank Hitchcock) анхны "Сантагийн захидлын өрөө"-г нээж, ажилчдаа тэдгээр захидлуудад хариу бичихийг зөвшөөрснөөр "Санта Өвөө" (Operation Santa) хөтөлбөрийн эхлэл тавигдсан гэж үздэг юм байна.


1940-өөд онд Санта Өвөөд хаягласан захидлууд ихэссэний улмаас Шуудангийн Албанаас буяны болон сайн дурын байгууллагуудыг захидлын хариу бичих, бага хэмжээний бэлэг тэдгээр хүүхдэд илгээхэд хамтран ажиллахыг урьжээ. Түүнээс хойш энэ хөтөлбөр жил ирэх тусам улам өргөжин хувь хүмүүсийн төдийгүй гэр бүл, хамт олны Зул Сарын баярын уламжлал болсоор ирсэн гэнэ. Хүүхдүүд өөрийн бэлдсэн цаасан дээр захиа бичиж болохоос гадна, Шуудангийн Албанаас тусгайлан бэлдсэн захианы эх хувийг тэдний вэбхуудаснаас нь татан ашиглаж болох аж.


Санта өвөөд бичсэн захидлыг 11-р сараас эхлэн 12-р сарын 20-ны хооронд дараах хаягаар хүлээн авдаг юм байна.

SANTA CLAUS 123 ELF ROARD NORTH POLE, 88888

Буцах хаяг, шуудангийн марк бүхий захидлыг хүлээн авсаны дараа Шуудангийн Алба өөрийн албан ёсны вэбхуудсандаа оруулж, нийтэд нээлттэй байршуулснаар сайн дурынхан, хамт олон, байгууллага тэдгээр захидлаас сонгон тухайн хүүхдэд хүслийг нь илгээдэг гэнэ.

Дашрамд хэлэхэд, илгээсэн захидал бүхэнд хариу илгээх боломжгүй ч өнөөдрийн байдлаар, нийт хүлээн авсан захидлаас 12,005 захиа сонгогдон, 2,499 хүүхдэд бэлэг нь илгээгдсэн байна.

Comentarios


bottom of page