#COVID-19 цар тахлын эсрэг #Pfizer-BioNTech вакцины яаралтай тусламжийн анхны цуваа #Pfizer компанийн Мичиган мужийн Каламазүү хотод байрлах үйлдвэрээс өнөөдөр 2020 оны 12-р сарын 13-ны өдөр хөдөллөө. Вакциныг боосон хуурай мөстэй хайрцаг бүрийг Bluetooth төхөөрөмжөөр тоноглож хадгалалтын темпаратур болон тээвэрлэлтийг хянах боломжтой гэнэ.
Эхний ээлжинд 2.9 сая тун вакциныг АНУ-ын 50 мужийн 600 гаруй эмнэлэг, клиникүүдэд тараана. Аливаа вакцины аллергитай, риакц өгдөг хүмүүс энэ вакциныг хийлгэж болохгүйг анхааруулж байна. Жирэмсэн эхчүүд эмчтэйгээ зөвлөхийг мөн сануулж байна.
Pfizer-BioNTech COVID-19 вакциныг FDA-ээс өргөн хэрэглээнд ашиглахыг хараахан батлаагүй бөгөөд 16 наснаас дээш хүмүүст зөвхөн яаралтай тусламж үзүүлэх үед ашиглах зөвшөөрлийг 2020 оны 12-р сарын 11-нд өгсөн юм. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосноос уншина уу:
Comments