Сайн байцгаана уу,
Манай "English 101 with Zulaa" буланд тавтай морилно уу.
Та бүхэн хөл хорионы цагийг өөрийгөө хөгжүүлэх, эсвэл хийж амжаагүй ажлуудаа дуусгах боломж болгон ашиглаж уншаагүй номоо шүүрч, утасдаагүй найз руугаа залгах зэрэг олон ажлыг төлөвлөж суугаа байхаа. Хэрэв та англи хэл сурах гээд олон удаа оролдоод орхисон бол, өнөөдөр таныг өөртөө 10-хан минут зарцуулан анхан шатны дүрмийн хичээлдээ суухыг урьж байна.
Манай дадлагын оюутан Ц. Алтанзул та бүхэндээ сурсан эрдмээ хуваалцан, 4-р сарын 14, 21, 28, 5-р сарын 5-ны өдрүүдэд Англи Хэлний Үйл Үгийн Цагуудын анхан шатны сургалтын материалыг хүргэх болно.
Энэ удаагийн хичээлээр Энгийн одоо цаг (The Simple Present Tense), Энгийн өнгөрсөн цаг (The Simple Past Tense), Энгийн ирээдүй цаг (The Simple Future Tense) заах болно.
Та бүхэн асууж, тодруулах зүйл байвал бидэнтэй шууд холбогдоорой.
Амжилт хүсье!
Comentarios