top of page
Writer's pictureЦ. Сараа

NASA-гийн Астрономич Кристина Кох 328 Өдрийн Дараа Эх Дэлхийдээ Буулаа


NASA-гийн астрономич Кристина Кох 2019 оны 3-р сарын 14-ний өдөр 6 сарын томилолт аван Олон Улсын Сансрын Станц руу ниссэн билээ.


Томилолтын үед NASA-гаас түүний хугацааг сунгасанаар 11 сар буюу 328 өдрийн дараа өнөөдөр Казахстан улсад 15:12 минутанд Европ, Оросын Сансрын Агентлагын багийн 2 гишүүнтэй хамт зөөлөн газардлаа. Тэрээр 2016 онд NASA-гийн астрономич Пегги Витcон (Peggy Whitson) -ийн 289 өдрийн рекордыг эвдэж дэлхийд хамгийн удаан ганцаараа сансарт ажилласан эмэгтэй астономич болж түүхэн амжилтыг шинээр тогтоов.

Тэрээр 11 сар сансарт ажиллахдаа 5,248 удаа дэлхийг тойрч, 210 гаруй шинжилгээ судалгаа хийжээ. Энэхүү урт хугацааны сансрын томилолт нь NASA-гийн саран дээр анхны эмэгтэй, эрэгтэй холимог баг буулгах Артимэс хөтөлбөрийн нэг хэсэг бөгөөд жингүйдэл, цацраг идэвхижилт эмэгтэй хүний биед хэрхэн нөлөө үзүүлэхийг судлах эрдэм шинжилгээний ажилд үнэтэй мэдээлэл, судалгааны боломжийг бүрдүүлэх юм.



Кристина Кох, дэлхийн анхны дан эмэгтэй сансрын багийн гишүүн бөгөөд астрономич Жэссика Мэйрийн хамт өнгөрсөн оны 10-р сард задгай сансарт 7 цаг 17 минут ажиллаж Олон Улсын Сансрын станцид гарсан цахилгааны үүсгүүрийн эвдэрсэн зайг солих үүрэг даалгавраа амжилттай гүйцэтгэж дэлхийг шуугиулаад удаагүй байгаа билээ.

Дэлгэрэнгүйг доорх линкээс уншина уу.

Эх сурвалж: NASA.gov

9 views0 comments

Comments


bottom of page