Монгол улсын их дээд сургуулиуд плэжиризмээс урьдчилан сэргийлэх програм хангамж хэрэгжүүлэн эхэлж байгаа нь оюуны өмч, зохиогчийн эрхийг хамгаалахад асар ач холбогдолтой, бахархууштай арга хэмжээ юм.
Plagiarism (плэжиризм) нь бусдын оюуны бүтээл, санаа, контентыг зохиогч, эх сурвалжийг нь ишлэхгүйгээр хэсэгчлэн болон бүтнээр хуулбарлан өөрийнхөө бүтээлд оруулж бусдад танилцуулах оюуны бүтээлийн хулгай юм. Зохиогчоос нь зөвшөөрөл авсан хэдий ч нэр ус, эх сурвалж, он сарыг бүтээлдээ дурдаагүй бол энэ нь плэжиризмд тооцогдоно.
Оюутан залуучууд, судлаачид, уран бүтээлчдийн дунд санаатай болон санамсаргүй хайхрамжгүй байдлаас болж оюуны хулгайн гэмт хэрэгт холбогдох нь түгээмэл учир Америкт энэ талаарх ойлголт, мэдлэгийг бүр дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулсан байдаг. Америкийн шат шатны боловсролын системд багш, профессорууд энэ талаар оюутнууддаа хатуу сануулдаг. Судалгаа, дипломын ажил байтугай өдөр тутмын гэрийн даалгавар, зохион бичлэгт удаа дараа плэжиризм хийсэн нь тогтоогдвол сургуулиас хөөгдөх хүртэл арга хэмжээ авна.
Оюутан залуучууд минь, Америкийн их дээд сургуулиудад плэжиризм шалгах програм хангамж хэрэглэдэг учир бусдын бүтээлд дүгнэлт хийх, харьцуулах, өөрийнхөө санаа баримтыг баталгаажуулахад ашигласан эх сурвалж, зохиогчийн нэрийг дурдаж байхаа мартуузай!
Comments