top of page

STEM охид "Empowering women 2024" чуулганд оролцлоо

Writer's picture: WE MongoliaWE Mongolia

Updated: Mar 17, 2024

“STEM салбарт охидыг дэмжих” хөтөлбөрийн оролцогчид Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан Women in Tech Mongolia, JCI Mongolia Women's Club, SheTrades Mongolia -аас зохион байгуулсан EMPOWERING WOMEN 2024 | Trade Tech Talent чуулганд оролцлоо.



Энэхүү чуулганы зорилго нь:

 Trade – Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжиж, эдийн засгийн тогтвортой оролцоог хангаж, тогтвортой оролцоог нэмэгдүүлэх дуу хоолойг сонсох.

 Tech – Охид эмэгтэйчүүдийг шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийн салбарт чадавхижуулах боломжийн тухай ярилцах.

 Talent – Охид эмэгтэйчүүд өөрийгөө илэрхийлэх, үлгэр дуурайлал болох, манлайлах, ажил амьдралын тэнцвэрт байдлаа хангахад шаардлагатай ур чадварын тухай ярилцах юм.

Т. Мөнгөнцэцэг: Анх удаа ийм олон мундаг эмэгтэйчүүдтэй уулзалтад орж үзлээ.

Б. Саранзаяа: Энэ тэтгэлэгт хамрагдсандаа маш их баяртай байна.

E. Шүр: Шинэ залуу хойч үе болсон охидуудын эрхийг хамгаалж, охидуудад ирээдүйн замыг нь гэрэлтүүлж өгдөг та бүхэндээ баярлалаа 🥰

"STEM салбарт охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энэ хуудаснаас уншина уу. Хөтөлбөрт оролцогчдын булангаар зочлохоо бүү мартаарай: https://www.wemongolia.org/participants-corner

Comments


Our partners and supporters

@2019-2025 Women Empowerment Mongolia
All Rights Reserved

bottom of page