top of page

"STEM" салбарт охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөрийн 2024-2025 оны нээлт амжилттай боллоо

Writer's picture: WE MongoliaWE Mongolia

Updated: 4 hours ago

WE Mongolia ТББ-аас жил бүр зохион байгуулдаг "STEM салбарт охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөр 4 дэх жилийнхээ нээлтийг 2024 оны 12-р сарын 18-ны өдөр МУИС дээр амжилттай зохион байгууллаа.

2024-2025 оны хөтөлбөрт шалгарсан оюутнууд: Б. Энхжин, Г. Хишигжаргал, Т. Намуулин, Г. Буяннэмэх, Б. Нандинбилэг, Б. Энхмэнд, Д. Сувд-эрдэнэ, Г. Түмэнхорол
2024-2025 оны хөтөлбөрт шалгарсан оюутнууд: Б. Энхжин, Г. Хишигжаргал, Т. Намуулин, Г. Буяннэмэх, Б. Нандинбилэг, Б. Энхмэнд, Д. Сувд-эрдэнэ, Г. Түмэнхорол

Нээлтийн ажиллагааг МУИС-ийн Оюутны хөгжлийн газрын дарга, доктор Б. Цэцэнцолмон нээж, тус сургуулийн авьяаслаг оюутан Н. Чинбилэгт хөтлөн, морин хуурын аялгуу өргөв.


Нээлтэнд Монгол Улсын Их Сургууль /The National University of Mongolia/-ийг төлөөлж Оюутны хөгжлийн газрын дарга, доктор Б. Цэцэнцолмон; Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн захирал, профессор Б. Ганбат, профессор Н. Оюун-эрдэнэ, дэд профессор Б. Сувдаа; Оюутны хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Л. Чинзориг, Х. Туяацэцэг, мэргэжилтэн А. Пагамсүрэн, төвийн мэргэжилтэн Ц. Энхтайван нар; WE Mongolia ТББ-ыг төлөөлж үүсгэн байгуулагч Ц. Сарангэрэл, Монгол дах салбарын гүйцэтгэх захирал Б. Оюу, ерөнхий зохион байгуулагч Ж. Бурмаа, зөвлөх Ч. Энххорол; Эмпасофт Технологийн Сургуулийн захирал Н. Энхсайхан нар оролцож, тэтгэлэгт шалгарсан оюутнуудад баяр хүргэн, тэтгэлэгийн батламж гардууллаа.


Мөн "STEM салбарт охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөрийн 2023-2024 оны "Шилдэг Оюутан" Б. Хүслэн уригдан оролцож, сэтгэгдэл туршлагаасаа хуваалцаж, хөтөлбөрийн оролцогчдод урам зориг өгч, баяр дээр баяр нэмлээ.







Comments


Our partners and supporters

@2019-2025 Women Empowerment Mongolia
All Rights Reserved

bottom of page