WE Mongolia ТББ-гаас 2022-2023 онд хэрэгжүүлэх "STEM салбарт охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөрийн нээлтээ 2022 оны 12-р сарын 20-ны өдөр Монгол улсын их сургууль дээр амжилттай зохион байгууллаа.
Ёслолын арга хэмжээнд WE Mongolia ТББ-гын Монгол дахь зөвлөх П.Хорлоо (Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга), Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн эрхлэгч профессор Н.Оюун-эрдэнэ, Оюутан төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг, дэд профессор Б. Сувдаа багш болон хамтрагч байгууллагуудын төлөөлөл Ц. Бүжидмаа PhD (Эмэгтэйчүүд Залуучуудын Оюуны Сангийн ерөнхий зохицуулагч), Н. Энхсайхан (Women in Tech Mongolia ТББ-ын гүйцэтгэх захирал), Сантис Боловсролын Төвийн менежер Буянхишиг нар оролцож тэтгэлэгт шалгарсан 5 оюутанд тэтгэлэгийн батламж гардуулж, тэдний хүсэл тэмүүллийг ноцоосон урмын үгсээр мялаав.
МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулиас шалгарсан 5 оюутныг төлөөлж Г. Цовоо хөтөлбөрийн спонсорууд, хамтран ажиллаж буй хувь хүмүүс, сайн дурын ажилтнууд, байгууллагуудад талархал илэрхийлэн үг хэллээ.
Ёслолын төгсгөлд хамтрагч байгууллагуудын төлөөллүүд уулзалдан цаашид хамтын ажиллагаагаа хэрхэн үр өгөөжтэй, шинэлэг дараагийн шатанд хөгжүүлэх боломж, санал бодлоо солилцов.
2022-2023 оны "STEM салбарт охидыг дэмжих" хөтөлбөрт шалгарсан охидууддаа баяр хүргээд улам их амжилт хүсье!
Амангелдигийн Гаусар
Өнөрцолмонгийн Агиймаа
Жаргалсайханы Мандалдулам
Ганболдын Цовоо
Эрдэнэбатын Танан-эрдэнэ
Нээлтийн ёслол, "Кофе Нэтворкинг" зохион байгуулсан WE Mongolia ТББ-гийн Монгол дахь төлөөллүүд, хамтрагч байгууллагуудын төлөөллүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье!
"STEM салбарт охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосноос уншина уу.
Comments