Энэ сарын 11-нд Эмэгтэйчүүд Залуучуудын Оюуны Сан (ЭЗОС) Үндэсний сүлжээнээс ШУТИС-дээр зохион байгуулсан "Нийгмийн инноваци ба жендэр" сургалт, хэлэлцүүлэг амжилттай өндөрлөлөө.
Дээрх арга хэмжээнд"STEM салбарт охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөрийн охид урилгаар оролцож жендэрийн эрх тэгш байдлыг хангах, нийгмийн хэвшмэл ойлголт, жендэрийн мэдрэмжтэй бодлого, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талаарх эрдэмтэн судлаачдын илтгэлийг сонсож, нэгэн өдрийг оюунлаг үр бүтээлтэй өнгөрөөв.
Шинэ үеийн охидын төлөөлөл НҮБ-ын тогтвортой хөгжлийн 5-р зорилтыг (#SDG5) хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудал, сорил бэрхшээл, шийдэл гаргалгаа, дэвшилтэт шинэ хандлагын талаар хэлэлцүүлэгт оролцож, мэдлэгээ тэлэх үнэтэй боломжийг олгосон Эмэгтэйчүүд Залуучуудын Оюуны Сан болон тус сүлжээний тэргүүн, доктор профессор (Ph.D) Ц. Бүжидмаад тусгайлан талархал илэрхийлье!
Дашрамд хэлэхэд, WE Mongolia ТББ нь STEM хөтөлбөрийн хүрээнд охидын манлайллын чиглэлээр ЭЗОС-той 2 дахь жилдээ үр дүнтэй хамтын ажиллагаа хөгжүүлж байгааг дурдахад таатай байна.
Энэхүү арга хэмжээний талаарх дэлгэрэнгүйг дараах холбоосноос уншина уу:
Comments