top of page
Writer's pictureWE Mongolia

"UI/UX дизайн ба Front-end хөгжүүлэлт" сэдэвт зуны сургалт эхэллээ

Updated: Mar 17

WE Mongolia TББ-гаас хэрэгжүүлж буй “STEM салбарт охидыг дэмжих” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд МУИС-ийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим, СХД-ийн Тамгийн газартай хамтран код бичих анхан шатны зуны сургалтыг 2 дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэхүү сургалтын зорилго нь цахим шилжилтийн эринд хамгийн их хэрэгцээтэй, үнэлэмж өндөр мэргэжлүүдийн нэг болох UI/UX дизайнерийн анхан шатны мэдлэг олгох замаар ЕБС-ийн ахлах ангийн охидыг STEM (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик) салбарт суралцах сонирхлыг өдөөхөд орших юм.

Энэ жилийн сургалт нь “UI/UX дизайн ба Front-end хөгжүүлэлт” сэдвийн дор явагдах бөгөөд СХД-ийн ахлах сургууль, асрамжийн газар, Монголын Охидын Бэхи Холбооны төлөөлөл нийт 25 охид сургалтанд хамрагдаж байна.

Энэхүү сургалт нь охидын чөлөөт сэтгэлгээ, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үе тэнгийнхний эерэг нөлөөллөөр суралцах арга зүйд суурилснаараа онцлог юм. Өнгөрсөн 6 сарын хугацаанд "STEM салбарт охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд МУИС-ийн профессор Б. Сувдаа багшийн удирдлаган дор уламжлалт бус хөгжилтэй аргаар хичээл зааж, өөрсдийн мэдлэг, ур чадвараа бататгахаас гадна сайн дурын ажлын туршлага хуримтлуулах давуу талтай билээ.


2022 оны "Вэб хөгжүүлэлт ба HTML" сэдэвт анхан шатны сургалтын талаарх мэдээлэл, бичлэгийг доорх холбоосноос үзнэ үү. https://www.wemongolia.org/summer-coding-camp




150 views0 comments

Comments


bottom of page