"Мэдлэгээ Хуваалцая" онлайн булангаар Олон Улсын Иогийн Холбооны RYS250 эрхтэй иогийн багш Оюунаа Финч иогийн үндсэн байрлалууд, тэдгээрийн утга санаа, хэрхэн зөв хийх техникүүдийг та бүхэнд заах болно.
Оюунаа АНУ-ын Мэрилэнд мужид амьдардаг бөгөөд байгаль орчны мэргэжилтэн, Дэлхийн Банк, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөр, НҮБ-ын Эмэгтэйчүүдийн байгууллага, Азийн Сан зэрэг олон улсын байгууллагуудад 20 гаруй жил ажилласан. Тэрээр иогоор 15 гаруй жил хичээллэж байгаа бөгөөд өөрийн иогийн мэдлэг туршлагаасаа та бүхэнтэй хуваалцаж байна.
Comments