top of page
Writer's pictureАлександр. Ф

Алекстай Хамт Кодлоё! (4-р хичээл)

Updated: Oct 1, 2021

Контент бэлтгэсэн:

АНУ-ын Марилэнд мужид амьдардаг ахлах ангийн сурагч Александр Финч


Тулалдаант тоглоомыг хэрхэн кодлох вэ?

"АЛЕКСТАЙ ХАМТ КОДЛОЁ!" видео цуврал нь Scratch онлайн программыг ашиглан компьютерийн тоглоом кодолж сурах анхан/дунд шатны хичээлүүдийг хамрах бөгөөд 10-аас дээш насныханд зориулагдсан болно. Та бүхнээс ирүүлсэн хүсэлтийг харгалзан энэхүү хичээлийн хүртээмжтэй байдлыг хангах, мөн англи хэлж сурч байгаа хүүхэд залуучууддаа зориулж Монгол хадмал орчуулгыг хийлээ.


Олон улсад түгээмэл SCRATCH программын хэлийг энгийн тоглоом зохиох байдлаар Монгол хэлээрээ суралцах боломжийг хүүхэд, залуучууддаа олгох анхны оролдлогыг бид үүгээр хүргэж байгаад туйлын баяртай байна. Манай сайн дурын ажилтан, ахлах ангийн сурагч Алекс өмнөх видео цувралуудаараа Scratch-ийн тухай ерөнхий ойлголтыг танилцуулж, өөрийн зохиосон "Од Шүүрцгээе!" тоглоомыг хэрхэн кодлох тухай жишээ болгон заасан билээ.


"SCRATCH" гэж юу вэ? Scratch нь аливаа үйлдэл, тэдгээрийн дэс дараалал, логик утгыг сайтар тунгаасны үндсэн дээр үгэн блокуудыг хооронд нь холбон өрж, өөрийн хүссэн дүрс, тоглоомоо бүтээн амилуулдаг онлайн программчлалын хэл юм. Scratch-ийн ерөнхий концепци нь эвлүүлдэг LEGO тоглоомтой адил.Энэ программыг АНУ-д төдийгүй дэлхийн топ хувийн их сургуулиудыг тэргүүлдэг Массачуситсийн Технологийн Институт дахь судалгааны лаборатори болох Медиа Лаборатори (MIT Media Lab) зохион бүтээж, шинэчлэлийг тогтмол хийдэг.


SCRATCH-ыг хэрхэн ашиглах вэ? Доорх вэбхуудас руу орж онлайн платформ дээр үнэгүй бүртгүүлж, Scratch-ын ассаунт нээнэ. https://scratch.mit.edu/


SCRATCH-ийн ач холбогдол:


  • Хүүхэд залуучуудын бүтээлч сэтгэлгээ, учир шалтгааныг системчлэн тайлах ур чадварыг хөгжүүлэх, аливаа асуудлыг шийдвэрлэх чухал стратегийг эзэмшихэд дэмжлэг үзүүлдэг.

  • Энэхүү онлайн платформ нь 8-16 насныханд зориулсан боловч үнэндээ бүх насны хүмүүст сонирхолтой бөгөөд ганцаараа төдийгүй бусадтай хамтран тоглоомын хэл бичих, зохиосон тоглоомоо онлайнаар хуваалцах, багаар хамтран ажиллах боломжтой юм. Мэдээлэл, технологийн 21-р зуунд компьютерийн програм бичих, кодлохын ач холбогдлыг энд нурших нь илүүц бизээ.

Сонирхуулахад:


  • Сар бүр 1 сая хэрэглэгч шинээр нэгддэг

  • Нийт хэрэглэгчдийн 45% нь эмэгтэй

  • Өдөрт 225 мянга гаруй богино түүх, тоглоом, анимэйшн төслүүд хийгддэг

  • Дэлхийн бараг бүх оронд 60 гаруй хэлээр ашиглаж байна

  • АНУ-д ерөнхий боловсролын сургуулиуд, номын сангууд,музейнүүдэд өргөнөөр хэрэглэдэг

  • ҮНЭГҮЙ

  • Scratch нь энэхүү программын таних тэмдэг болох муурны нэр

24 views0 comments

Recent Posts

See All

Commentaires


bottom of page