top of page
Writer's pictureWE Mongolia

АНУ-ын Нийгмийн Тухай Түргэвчилсэн Хичээл: (3-р Хэсэг)

Updated: Oct 21, 2021

2020 оны 4-р сарын 11


US Civic Lessons 101

(Acуулт/Хариулт 21-31)

Та бүхэндээ амралтын өдрийн мэнд хүргэе!


Цар тахлын улмаас нийтээр хөл хорионы дэглэм тогтоосон энэ цаг хормыг зөв, үр ашигтай өнгөрүүлэхэд тань өчүүхэн ч гэсэн дэмжлэг үзүүлэх зорилгоор "АНУ-ын ИРГЭНШЛИЙН ТЭСТИЙН 100 АСУУЛТ, ХАРИУЛТ"-аас та бүхэндээ орчуулан хүргэж байгаа билээ.


Энэ 7 хоногийн 10 асуулт/хариултаа, англи текстийн хамт та бүхэндээ толилуулахад бэлэн боллоо.


23-р асуулт/хариулттай холбогдуулан “Resident Commissioner”-ын талаар сонирхолтой байх болов уу гэсэн үүднээс товчхон тодруулгыг дор хийе.


Resident Commissioner буюу санал өгөх эрхгүй Төлөөлөгч гэж хэн бэ?


АНУ-ын эзэмшил газар нутгийн оршин суугчдыг АНУ-ын Конгресст төлөөлөх эрх бүхий гишүүнийг “Resident Commissioner” гэнэ.

Resident Commissioner нь сонгуульт албан тушаал бөгөөд АНУ-ын Төлөөлөгчдийн Танхимын хуралдаанд оролцох, хууль санаачлан танилцуулах, тухайн бүс нутгийнхаа сонгогчдыг төлөөлж Төлөөлөгчдийн Танхимд үг хэлэх, Холбооны ЗГ-аас тусламж, тэтгэлэг хүсэх эрх бүхий Конгрессын гишүүн мөн. Гэхдээ дараах хязгаарлагдмал эрхийг эдэлдэг. Үүнд: • Төлөөлөгчдийн Танхимаар хэлэлцэж буй аливаа хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлтын санал өгөх; мэтгэлцэх; ажлын хэсгийн багийн хамт хууль тогтоомж, улс төрийн стратегийг төлөвлөх эрхтэй. • Тухайн төлөөлөгч нь зөвхөн өөрийн хамаарах Хороодын хуралдаанаар хэлэлцэж буй асуудалд “санал өгөх” эрхтэй. • Төлөөлөгчдийн Танхим аливаа хуулийн төслийг эцэслэн батлахад санал өгөх эрхгүй. • Төлөөлөгчдийн тоо тухайн бүс нутгийн хүн амын тооноос үл хамаарна. (50 мужийн хувьд, тухайн мужийн хүн амын тооноос хамаарч Төлөөлөгчдийн Танхимд хэдэн суудалтай байхыг тогтоодог)


Дэлгэрэнгүйг доорх линкнээс уншина уу:

САНАМЖ АНУ-ын Иргэншил, Цагаачлалын Газраас зарим асуултад хэд хэдэн янзын хариу бичсэн бөгөөд бүгд зөв хариултууд гэдгийг сануулая. Өөрөөр хэлбэл энэ тэст нь буруу, зөв олон хариултаас нэг зөв/буруу хариултыг сонгодог тэст биш. Жишээ нь: 1,6-р асуултуудын хариуг харцгаая:


6) Үндсэн хуулийн 1-р нэмэлтэнд тунхагласан хүний эрхүүдээс нэг эрх буюу эрх чөлөөг нэрлэнэ үү? (Доорх хариултууд бүгд зөв бөгөөд, зөвхөн НЭГ хариултыг л сонгон нэрлэнэ.) * Үг хэлэх * Шашин шүтэх * Эвлэлдэн нэгдэх * Хэвлэн мэдээлэх * Засгийн газарт өргөдөл өргөн барих


1) Үндсэн хууль ямар үүрэгтэй вэ? (Доорх хариултууд бүгд зөв бөгөөд, БҮХ хариултыг нэрлэнэ. Учир нь "нэг үүрэг"-ийг гэж тусгайлан асуугаагүй) * Засгийн Газрыг эмхлэн байгуулах * Засгийн Газрын эрх үүрэг, хэм хэмжээг тогтоох * Америк хүний суурь эрхийг хамгаалах


За ингээд эхэлцгээе! Бүгдэд нь амжилт :-)

19 views0 comments

Comments


bottom of page