US Civic Lessons 101
(Acуулт/Хариулт 71-100)
Сайхан амарцгааж байна уу?
Энэ 7 хоногийнхоо АНУ-ын Иргэншлийн Тэстэнд Бэлтгэх 100 Асуулт/Хариултын сүүлийн 30-ийг та бүхэндээ толилуулахад бэлэн боллоо.
Хичээлийнхээ агуулгатай холбоотойгоор АНУ яагаад дайнуудад оролцсон шалтгааны талаар товч өгүүлэх нь зөв болов уу гэж бодлоо.
Үүгээр манай 3-р сарын 28нд эхэлсэн онлайн цуврал хичээл өндөрлөж байна. Цар тахлын улмаас хөл хорио тогтоосон үед чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, АНУ-ын түүх, нийгмийн талаар шинэ мэдлэг олоход тань өчүүхэн ч болов хувь нэмэр болсон бол бидний зорилго бүтэх нь тэр.
САНАМЖ АНУ-ын Иргэншил, Цагаачлалын Газраас зарим асуултад хэд хэдэн янзын хариу бичсэн бөгөөд бүгд зөв хариултууд гэдгийг сануулая. Өөрөөр хэлбэл энэ тэст нь буруу, зөв олон хариултаас нэг зөв/буруу хариултыг сонгодог тэст биш. Жишээ нь: 1,6-р асуултуудын хариуг харцгаая:
6) Үндсэн хуулийн 1-р нэмэлтэнд тунхагласан хүний эрхүүдээс нэг эрх буюу эрх чөлөөг нэрлэнэ үү? (Доорх хариултууд бүгд зөв бөгөөд, зөвхөн НЭГ хариултыг л сонгон нэрлэнэ.) * Үг хэлэх * Шашин шүтэх * Эвлэлдэн нэгдэх * Хэвлэн мэдээлэх * Засгийн газарт өргөдөл өргөн барих
1) Үндсэн хууль ямар үүрэгтэй вэ? (Доорх хариултууд бүгд зөв бөгөөд, БҮХ хариултыг нэрлэнэ. Учир нь "нэг үүрэг"-ийг гэж тусгайлан асуугаагүй) * Засгийн Газрыг эмхлэн байгуулах * Засгийн Газрын эрх үүрэг, хэм хэмжээг тогтоох * Америк хүний суурь эрхийг хамгаалах
За ингээд эхэлцгээе! Бүгдэд нь амжилт :-)
Comments