top of page

Болорсофтын ах эгч нартаа баярлалаа!

Writer's picture: WE MongoliaWE Mongolia

Updated: 4 minutes ago

"STEM салбарт охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан охид маань "Мэргэжил Таниулах Аялал"-аа Болорсофт програм хангамжийн компаниас эхэллээ.

Энэхүү аялалын зорилго нь IT компаниудын үйл ажиллагаатай танилцаж, сонирхсон мэргэжлээ том зургаар харж, өөртөө итгэх итгэл, цаашид өсөн дэвжих боломжийг нээж өгөхөд оршино.

Болорсофт компанийн инженерүүд дараах сэдвийн хүрээнд сургалт, чөлөөт ярилцлага хийж, өөрсдийн ажлын байраа танилцуулав. Үүнд:

  • Монголын анхны үндэсний хиймэл оюун Эгүнэ болон Монголын шилдэг стартап Чимэгэ системстэй танилцах сургалт

  • Програм хангамж ба хөгжүүлэлт: Түлхүү хэрэглэгддэг программын хэл, voice & text recognition зэрэг танилт буюу машин сургалт, моделоо хэрхэн сургаж байгаа явц, одоо ажиллаж байгаа төслүүд

  • Ажлын байрны онцлог, байгууллагын соёл, багийн ажиллагаа


"STEM салбарт охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөрийг дэмжин бидэнтэй 3 дахь жилдээ хамтран ажиллаж буй Болорсофт компанийн удирдлага, хамт олонд WE Mongolia TББ-ын хамт олны өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье!


18 views0 comments

Comments


Our partners and supporters

@2019-2025 Women Empowerment Mongolia
All Rights Reserved

bottom of page