top of page

Г. Цовоо: "охидуудын маань бүтээл өөр өөрийн утгатай, тэр хүний мэдрэмжийг өөр өнцгөөс харуулсан"

Writer's picture: Г. ЦовооГ. Цовоо

"STEM салбарт охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан "Баг Бүрдүүлэлт"- чөлөөт арга хэмжээг Ceramic Art Studio дээр хийлээ.

Миний хувьд шавраар бүтээл хийх үйл явцад анхаарлаа тухайн зүйл рүүгээ төвлөрүүлснээр стресс багасч, надад амгалан тухтай мэдрэмж төрүүлсэн. Өөрсдөө шинээр бүтээж байгаа болохоор илүү задгай сэтгэж бага ч гэсэн өдөр болгон хийдэг хичээлээсээ өөр зүйлрүү төвлөрч тархиа амрааж чадсан гэж бодож байна.

Мөн анзаарахад охидуудын маань бүтээл өөр өөрийн гэсэн утгатай тэр хүний мэдрэмжийг өөр өнцгөөс харуулсан. Жишээ нь: хэн кофе уух дуртай бүр ямар кофенд дуртайг нь, ямар зүйл сонирхдог, хэн зурах дуртай, юуг илүү хийж чаддаг нь, заримых нь бүр дотроосоо яаж гялалздаг түүн шигээ ижил чамин үнэт бүтээл гаргасан нь надад тухайн хүнийг илүү мэдэхэд, үнэлэхэд тусалсан.


Шинэ зүйл туршиж үзсэндээ таатай байна. Чадахгүй, тусламж хэрэгтэй үед нөхөрсгөөр зааж, зөвлөж, зураг дарж өгсөн охидууддаа баярлалаа. Энэ боломжийг олгосон эгч нартаа баярлалаа!

12 views0 comments

Comments


Our partners and supporters

@2019-2025 Women Empowerment Mongolia
All Rights Reserved

bottom of page