ЭРХЭЭ МЭД! хуулийн цувралын энэ удаагийн дугаараар, АНУ-ын VAWA буюу Эмэгтэйчүүдийн Эсрэг Хүчирхийлэлтэй Тэмцэх тухай багц хуулийн үндсэн заалтууд, U визэнд хамаарах гэмт хэргийн төрлүүдийн талаар TSEGTS LAW GROUP P.C.-ийн хуульч С. Баяржаргал танилцуулах болно.
АНУ-д цагаачлалын статусаас үл хамааран та хүчирхийлэлээс ангид байх эрхтэй. Таны энэ эрхийг дээрх VAWA хууль болон Хүний Наймаа, Хүчирхийлэлийн Гэмт Хэргийн Хохирогчдыг Хамгаалах багц хуулиудаар тус тус хамгаалсан байдаг.
Эдгээр хуулинд зааснаар, хэрэв та АНУ-ын нутаг дэвсгэр дээр тодорхой гэмт хэргүүдэд өртөж хохирогч болсон бол “U” виз авах боломжтой бөгөөд Цагаачлалын Албанаас тавих тодорхой шаардлагуудыг, тодорхой хугацаанд хангасан бол улмаар ногоон картанд хүрэх боломжтой. Эдгээр заалтуудын талаарх Хуульч Баяржаргалын тайлбарыг хүлээн авна уу.
WE Experts булангын өмнөх дугааруудыг энд дарж үзээрэй!
АНУ-д шинээр ирээд удаагүй байгаа Монголчууддаа зориулан бэлтгэж буй "Эрхээ Мэд!" булангаар зочлохыг урьж байна:
ЖИЧ: Энэ сэдэвт хамаарах бидэнд ирүүлсэн асуултуудыг нэгтгэн “Түгээмэл Асуултууд” булангаар тусад нь хүргэх болно.
Comments