"WE Club" булангийн ээлжит дугаарт өнгөрсөн 2 жилийн хугацаанд АНУ-ын 2 топ их сургуульд Фулбрайтын тэтгэлэгээр амжилттай суралцсан Л. Наранзул урилгаар оролцлоо.
Л. Наранзул: Хүүхэддээ 13 нас хүртэл нь өдөр бүр ном уншиж өгөх ёстой
Номтой нөхөрлөсөн гүн бодох дуртай энэ даруухан эмэгтэйн хүсэлтээр бид түүний амжилтыг тодотгохоос илүү, өнгөрсөн 2 жилийн хугацаанд хуримтлуулсан туршлага, судалгааны ажлын зорилго болон Фулбрайтын тэтгэлэгээр суралцахыг хүсэж буй оюутнуудад өгсөн зөвлөгөөг та бүхэнтэй хуваалцаж байна.
Тэрээр Америкт хамгийн их таалагдсан зүйл бол хүүхдүүдийн боловсрол, номоор дамжуулсан "Цөм" хөтөлбөр хэмээн гайхан ярьж, хүүхдүүддээ ном унших дадал хэрхэн суулгаж байгаа туршлагаасаа хуваалцав. Мөн Америкт суралцахад хамгийн чухал нь хэлний ур чадвар төдийгүй сэтгэл зүйн бэлтгэлээ маш сайн хангах хэрэгтэй гэдгийг ярилцлагын төгсгөлд онцлон захиж байлаа.
Comments