WE Mongolia TББ-ын “STEM салбарт охидыг дэмжих” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд МУИС-ийн мэдээлэл, компьютерийн ухааны тэнхим, СХД-ийн Тамгын газартай хамтран ахлах ангийн охидод зориулсан зуны сургалт зохион байгуулахаар болов.
Зуны сургалтын зорилго нь EБС-ийн сурагчдыг шинэ хоббинд суралцаж зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлэхэд дэмжлэг үзүүлэхээс гадна цахим шилжилтийн эринд хамгийн их хэрэгцээтэй, үнэлэмж өндөр мэргэжлүүдийн нэг болох вэб хөгжүүлэлтийн анхан шатны мэдлэг олгох замаар ЕБС-ийн ахлах ангийн охидыг STEM (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик) салбарт суралцах сонирхлыг өдөөхөд оршино.
Манай STEM тэтгэлэгт шалгарсан оюутнууд батлагдсан хөтөлбөрийн дагуу чиглүүлэгч багшийн удирдлаган дор EБС-ийн 10, 11, 12-р ангийн сурагчдад HTML тэмдэглэгээний хэлний талаар суурь мэдлэг олгох хичээл заах юм.
Энэхүү сургалтанд нийслэлийн хамгийн их хүн ам ихтэй бөгөөд ядуурлын түвшин өндөр Сонгино-Хайрхан дүүргийн зорилтот бүлгийн 20 охид хамрагдана.
Comments