Хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд оруулахад Вакцинжуулалтын Түүх заавал шаарддаг. Заримдаа бид хүүхдүүддээ ямар вакцин хийлгэсэн, хийлгэх ёстойг мартчихсан тохиолдол гардаг учраас та бүхэндээ АНУ-ын Эрүүл мэндийн яамны харьяа Өвчлөлтөөс урьдчилсан сэргийлэх ба хяналтын төвөөс (CDC) 2019 оны 2-р сарын 5-нд шинэчлэн гаргасан 0-18 насны хүүхдүүдэд зайлшгүй хийлгэх шаардлагатай вакцины хуваарийг хуваалцаж байна. Үүнд ямар вакцин ямар төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлдэг хүснэгтийг мөн хавсаргалаа. Вакцинтай холбоотой мэдээллийг энэ холбоосноос уншина уу:
Хэрэв та өрхийн эмч, эсвэл хүүхдийн эмчээ хараахан олж амжаагүй эсвэл хүссэн хугацаанаас өмнө цаг олдохгүй байвал гэрийнхээ ойролцоох Urgent Care Unit дээр очоод хийлгэх боломжтой. Urgent Care Unit -ээр үйлчлүүлэхэд цаг авах шаардлагагүй ч, тухайн өдрийн ачааллаас хамааран зарим тохиолдолд дугааргүй шууд үйлчлүүлэх, зарим үед хэдэн цагаар ч хүлээж суудгийг анхаарна уу. Сургууль эхлэх цаг дөхмөгц, хүүхдийн эмчид цаг авах асуудал их хүндэрдэг учир хүүхдийнхээ вакцины түүхийг шалгаад эртхэн цагаа авахыг сануулж байна.
Эх сурвалж: www.cdc.gov
Comentários