top of page

Хөтөлбөрийн явцтай танилцах 2 дахь удаагийн ээлжит уулзалт амжилттай боллоо

Writer's picture: WE MongoliaWE Mongolia

Updated: Feb 6


МУИС, WE Mongolia TББ-ын хооронд 2021 оны 8 сарын 23-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу “STEM салбарт охидыг дэмжих” тэтгэлэгт хөтөлбөрийн явц, үр дүнг хэлэлцэх уулзалт 2024 оны 12-р сарын 25-ны өдөр МУИС-ийн төв байранд үр дүнтэй болж өнгөрөв.



Уулзалтанд МУИС-ийн захирал Б.Очирхуяг, Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимийн профессор, багш Н.Оюун-эрдэнэ, WE Мongolia TББ-ын тэргүүн Ц.Сарангэрэл, Монгол дахь салбарын гүйцэтгэх захирал Б.Оюу-эрдэнэ оролцов.

Уулзалтын үеэр дараах сэдвийн хүрээнд харилцан санал солилцов. Үүнд:

  • Өнгөрсөн 4 жилд хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд, түүний үр өгөөжийг дүгнэх

  • Хамтын ажиллагааны цар хүрээг цаашид өргөжүүлэх. Үүнд МУИС, АНУ-ын их сургуулийн хооронд харилцан ашигтай солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлах

  • 2025-2026 оны хичээлийн жилд тохиох хамтын ажиллагааны 5 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, түүний хүрээнд зохион байгуулах арга хэмжээнүүдийн талаар тус тус ярилцлаа.




WE Mongolia ТББ—аас жил бүр хэрэгжүүлж буй "STEM салбарт охидыг дэмжих" тэтгэлэгт хөтөлбөр нь шалгарсан оюутнуудад сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээс гадна 100 гаруй цагийн хувь хүний хөгжлийг дэмжсэн сургалт, арга хэмжээнд 6 сарын турш хамруулж, мэргэжлээ том зургаар харах, өөртөө илүү итгэлтэй зөв сонголт хийхэд нь чиглүүлэн дэмждэгээрээ онцлог юм.





Тэтгэлэгийн хүрээнд:

• Сургалтын төлбөрийн дэмжлэг

- Зөөврийн компьютер

•Кансат тэмцээн

•Англи хэлний цогц сургалт

•" Role Model" цахим хичээл

• Ганцаарчилсан көүчинг үйлчилгээ

• Нэтворкинг: Технологийн салбарын эмэгтэйчүүдийн чуулга уулзалт

• Мэргэжил таниулах аялал

• "Охидын манлайлал, цагийн менежмент” сургалт

• "Баг бүрдүүлэлт" чөлөөт арга хэмжээ

• Сайн дурын ажил (Ахлах ангийн охидод зориулсан код бичих зуны сургалт) гэх мэт үйл ажиллагаа явуулдаг ба энэхүү хөтөлбөрт өдгөө нийт 176 оюутан, ахлах ангийн сурагчдыг амжилттай хамруулаад байна.

15 views0 comments

Comments


Our partners and supporters

@2019-2025 Women Empowerment Mongolia
All Rights Reserved

bottom of page