Эмэгтэйчүүд Хавдраас Урьдчилан Сэргийлэх Шинжилгээнүүдийг Хэзээ Хийлгэх Ёстой вэ?
- Ц. Сараа
- Feb 13, 2020
- 1 min read
Updated: Jan 19, 2021

АНУ-ын Эрүүл Мэндийн Урьдчилан Сэргийлэх Үйлчилгээний Тусгай Комиссоос (US Preventive Services Task Force) эмэгтэйчүүд дараах хавдруудын шинжилгээг тодорхой хугацаанд өгөхийг зөвлөж байна. Үүнд:
ХӨХНИЙ ХАВДРЫН ШИНЖИЛГЭЭ (Breast Cancer): Хөхий хавдрыг маммограм шинжилгээгээр илрүүлнэ. 50-74 настай бол, маммограмыг 2 жил тутам хийлгэнэ.
УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХАВДРЫН ШИНЖИЛГЭЭ (Cervical Cancer):
Умайн хүзүүний хавдрыг "Pap smear" буюу товчоор Pap (Papanicolaou) тестээр илрүүлнэ. Манайхан "pap smear" тэстийг үтрээний шинжилгээтэй андуурах нь элбэг. Энэ шинжилгээг 21-65 насныхан 3 жил тутамд хийлгэх ёстой.
ХОДООДНЫ ХАВДРЫН ШИНЖИЛГЭЭ (Colon Cancer):
Ходоодын хавдрыг colonoscopy, sigmoidoscopy болон FOBT цусны шинжилгээ (FOBT=fecal occult blood testing)-гээр илрүүлнэ. 50-75 насныханд хийх бөгөөд аль шинжилгээ өгч байгаагаас хамааран хэдэн жилийн давтамжтай хийхийг тогтооно.
УУШИГНЫ ХАВДРЫН ШИНЖИЛГЭЭ (Lung Cancer): Уушигны хавдрыг CТ scan (computed tomography) дүрс оношилгоогоор илрүүлнэ. 50-80 насныхан, тамхи татдаг эсвэл тамхинаас 15 жилийн өмнө гарсан бол энэ шинжилгээг жил бүр хийлгэхийг зөвлөж байна.
Эх сурвалж: https://www.uspreventiveservicestaskforce.org/
댓글